Эерэг хандлага бол сонголт – Н.Ананд | Зочин хөтлөгч Б.Тайван | Нямын Найм #30

2018 оны 4-р сарын 15.

Дэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сонсож мэдээрэй  Бид 3 энэ дугаараар залуус бид өөрсдийн хийгээд эх орны ирээдүйгээ хэрхэн төсөөлж харж байна; Бидний зан чанар, авир бол сонголт; Дадал зуршлыг хэрхэн бий болгох; Юмыг хойш тавих нь үргэлж муу зүйл байдаггүй; эцэг эх гэр бүлийн хүмүүжил сургаал гээд бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.

 
 

Н.Анандтай холбогдох:

Онцолсон ном бүтээл:

  • Чингис хааны нууц түүх – С.Жаргалсайхан