Хичээл зүтгэл үнэ цэнийг, хариуцлага итгэлийг - Т. Азжаргал | Нямын Найм #31

2018 оны 4-р сарын 21.

Хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангийн төлөө өөрийгөө ч үл хайхрах нь гэрэлтэй ирээдүйн хөшүүрэг. Энэ удаагийн 31-р дугаарын зочин Төгсөө овогтой Азжаргал бол үүний үлгэрлэл юм. Урин дулааны улирал эхэлж, сургууль хичээл завсарлах цаг дөхөж буй энэ үед Турк улсад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Азжаргал эгчийн түүх танд улам бүр хичээх эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрээр 2014 оны 4-р сараас өнөөг хүртэл “Хамтдаа Инээмсэглэе” сайн үйлсийн аяныг удирдан зохион байгуулсаар яваа юм.
Зорьж тэмүүлж буй зорилго уруугаа хичээл зүтгэлээр дүүрэн давших нь эцсийн үр дүнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг болох тухай: Турк хүмүүсийн соёлын онцлог зан авир: Аз жаргалтай урт удаан амьдралаар бялхдаг гэж хэлж болох Японы Окинава арлын ардын түмний амьдралын нууц юу байж болох тухай г.м олон гайхалтай сэдвүүдийн талаар та энэхүү подкастаас сонсох болно.

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.

 
 

Т.Азжаргалтай холбогдох:

Онцолсон ном бүтээл:

“Хамтдаа Инээмсэглэе” сайн үйлсийн аяны товч танилцуулга:

2014 оны 04 сарын 25-нд аяны маань анхны хандивын үйл ажиллагаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 25 дугаар тусгай сургууль дээр хамгийн анх 30-аад залуусын бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж байсан. Энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын түвшин нэн доогуур түвшний 250 хүүхэд суралцдаг бөгөөд анхлан зохион байгуулсан ажил маш амжилттай болж урам зоригоор цэнэглэгдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахаар шийдэж өдгөө хүртэл аян маань үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлсээр байна. Нийслэлийн хэмжээнд ийм 6 тусгай сургууль байдаг бөгөөд хөгжлийн, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг юм. Эдгээр 6 сургуульд хүрч ажиллахын хажуугаар аян маань орон нутгийн хүүхдүүд лүү чиглэсэн хандивын үйл ажиллагаа зохион байгуулж албан бус тоогоор 3500 хүүхдүүдэд тусласан байдаг. Аяны маань билэг тэмдэг болсон ажил бол жил бүр зохион байгуулагддаг “Хамтдаа Инээмсэглэе” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн их наадам юм. Ийм цол гуншин зүүмээргүй ч энэ үйл ажиллагаа маань Монголдоо цор ганц гэх тодотголтой юм. Холбогдох яам, газраас ийм үйл ажиллагаа зохион байгуулдаггүй бөгөөд эдгээр 6 сургуулийн 1000 гаруй хүүхдүүд болон тэдний эцэг эх, багш нарын жил бүр хүлээдэг гайхалтай наадам болсон юм. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань бүх төрлийн авъяасаараа уралдаж шилдэгүүдээ тодруулдаг байгаа. Хамтдаа Инээмсэглэе аяны бүх зохион байгуулалт болон шагналын санг хариуцан ажилладаг улс төрийн нам бүлэглэлээс хараат бус маш том арга хэмжээ юм. “Хамтдаа Инээмсэглэе” наадмын тайзан дээрээс Авъяаслаг Монголчуудын тайзнаа гарч олон хүний хайр, хүндлэл хүлээсэн хүүхдүүд минь бас бий. Бид тэднийг нийгэмшүүлэх, ирээдүйн чадвартай Монгол улсын иргэн болгох зорилготой юм.