Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилт - Б.Бат-Уянга | Нямын Найм #52

2018 оны 10-р сарын 14.

“Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой” гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та Сонголтдоо эзэн байх тухай; Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага; Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно.

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.

 
 

Зочин Б.Бат-Уянгатай холбогдох