Санаа зовохоо болиод хийж эхэл – В.Баярсайхан | Нямын Найм #65

Анд Глобал компанийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн захирал Володяагийн Баярсайхан бол энэ дугаарын маань хүндэт зочин. Түүний MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг эзэмшсэн сургууль болох Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургууль нь дэлхийд тэргүүлдэг судалгааны их сургууль юм. Мөн Фостер сургуулийн төгсөгчид төгссөний дараах ажил ололтоороо АНУ-д мөн нэг дүгээрт ордог. Тиймээс ч В.Баярсайхан ах сургуулиа төгсчхөөд Dell корпорацад бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсанд нь гайхах зүйлгүй мэт. Турк улсад бакалаврын боловсролоо эзэмшиж байсан, Biznetwork.mn сайтыг бүтээж байсан, Амазон компанид дадлагажиж байсан гээд түүний амьдралын түүх тун баялаг.

Та энэ дугаарыг сонссоноор:

- Өөрийгөө хурцалж, амьдралынхаа дараагийн том зүйлд бэлэн байх,
- Материаллаг хөрөнгө бол баялаг биш харин жинхэнэ баялаг юу болох тухай
- Яагаад гэр бүл, хайртай хүмүүстээ илүү цаг гаргах ёстой,
- Хэрхэн тэнцэртэй амьдарч, урт хугацаанд их зүйлийг бүтээх тухай
- гадаад хэл, олон хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг
- тэгээд хамгийн чухал нь хэрхэн сэтгэл ханамжтай, няцалт цуцалтгүй амьдрах тухай гэх мэт бусад олон зүйлүүдийг сонсож, санаж, сэхээрэх болно.

Ингээд LendMN бүтээгдэхүүнээ Монгол Улсад төдийгүй Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлээд байгаа 20 жилийн хугацаанд өсдөг бизнесийг 2 жилийн дотор бий болгож болдгийг харуулж буй “Анд Глобал” компанийн Баярсайхан ахтай ярилцсан энэ дугаар уруугаа үсэрцгээе!

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.

 
 

Зочинтой холбогдох