Подкаст гэж юу вэ? Нэг биш зочидтой, зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48

2018 оны 9-р сарын 15.

“Өдөр болгон, маргааш болгон бэлэг байдаг” гэж энэ удаагийн дугаарын 6 зочны нэг Ариунзаяа бид бүхэнд сануулж, өдөр бүр үр бүтээмжтэй байхыг уриалсан. Нэг биш нилээд олон зочидтой энэхүү тун сонирхолтой дугаарыг “тав тухтай бүсээсээ гарахын мастер”, манай подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ маань зочин хөтлөгчөөр ажиллаж хийлээ. Тэгэхээр та энэ дугаараас маань ганцхан нэг хүний долоо хоногоос суралцах бус олон хүнээс сонсох боломжтой юм. Түүнчлэн энэ дугаарын эхэнд би подкаст гэж юу болох тухай өөрийн бичиж байсан блогоо та бүхэндээ хүргэсэн байгааг хүлээн авна уу?

 
seheeten_apple_podcasts_badge.png
seheeten_google_podcasts_badge.png
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.