Өдөр бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар жаргаах нь | Нямын Найм #14

2017 оны 12-р сарын 25.

Яагаад өдөр бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар жаргаах учиртай. Оны хамгийн сүүлчийн долоо хоногоо дурсамжтай, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж улмаар шинэ оноо гайхалтай эрч хүчтэйгээр эхлүүлэх тухай. Утга учиртай амьдралын 4 багана буюу 2017 оны шилдэг Ted Talk-ууд. Нямын Найм болон Billguun блогын дараа жилийн төлөвлөгөө гээд олон зүйлийн талаар энэ дугаартаа ярьлаа. 

Өмнөх 2 дугаарт маань оролцсон 2 зочноосоо асуусан 8 асуултаа эргээгээд өөрөөсөө асууж хариулж үзсэн юм. Манай хоёр зочин үнэхээр гайхалтай юм! Учир нь эдгээр 8 асуултад хариулах тийм ч амаргүй байв.

Энэ дугаарын бас нэгэн онцлог нь гэвэл жижигхэн Билгүүнээ буюу миний баг насны Билгүүнээ нэвтрүүлгийг маань дуусгаж, өндөрлүүлсэн байгаа шүү 

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.