Өөрт тохирсон өдрийн дэгийг тогтоох – Дариатай хамт | Нямын Найм #15

2017 оны 12-р сарын 31.

2017 оны хамгийн сүүлийн подкастыг Дариа маань хамтдаа хөтөлж бид хоёр хол зайн үерхэлээсээ сурсан зүйлс болон өөрсдийн хайрын түүхээсээ өчүүхэн хэсгүүдийг нь ч хуваалцлаа. Түүнчлэн бид хоёр дараах сэдвүүдийг ч ярьж амжсан болно: Өөрт тохирсон өдрийн тогтсон дэгийг /routine/ туршилт дээр үндэслэн олж нээх; хайртай дотны хүмүүстээ хийгээд өөрт тань гай авчирсан хүмүүстээ ч талархах, шинэ жилийн зорилгуудаа хэрхэн бодит биелэл болгох, 2018 онд өөрсдөөсөө хол байлгах хүмүүс г.м 

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.

 
 

Ярьсан зүйлсээ товчоор:

  1. Хол зайн үерхэл түүнээсээ суралцсан зүйлс

  2. Өөрт тохирсон өдрийн тогтсон дэгийг тогтоох, олох

  3. 2017 онд хамгийн ихээр талархаж буй зүйлс

  4. Таны туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл бол таны ирээдүйн амжилтын үндэс

  5. Шинэ оны зорилгуудаа биелүүлэх тухай

  6. 2018 онд өөрсдөөсөө хол байлгах хүмүүс

  7. 2018 ондоо одоодоо амьдарч сурах

  8. #18он38ном challenge

Дурдагдсан номууд:

  • The Power of When : Learn the Best Time to Do Everything by Dr. Michael Breus

  • Motivation Manifesto by Brendon Burchard