Хөгжих өрөөг өөртөө гаргаж өгөх - Зочин хөтлөгч С.Алтангэрэл | Нямын Найм #26

2018 оны 3-р сарын 17.

Энэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Сайнбаярын Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа. 

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.

 
 

Онцолсон ном бүтээл:

  • Диваажинд Уулзах Таван Хүн – номын зохиолч: Мич Албом

    • Номоос сурах 5 зүйлийн товч хураангуй:

      • Цэнхэр хүн: Бүх зүйл шалтгааны улмаас болдог. Амьдралд санаандгүй зүйл гэж үгүй. Бүх амьд зүйлс хоорондоо холбоотой. Таны гаргасан өчүүхэн үйлдэл өөр нэгэн амьдралд маш том нөлөө үзүүлж болно.

      • Ахмад: Золиос бол амьдралын нэг хэсэг.

      • Рүби: Нэг өнцгөөс битгий бүхнийг хар. Бусдыг уучил. Уур гэдэг 2 иртэй хутга.

      • Маргүрит: Хайр гэдэг гаднах хүчин нөлөөний улмаар тогтдог, оршдог зүйл биш

      • Тала: 24-р дугаарт Дариагийн маань онцолсон түүх