Шинэ ондоо үзүүлээд өгөхөд туслах 2018 он юу сургав? | Нямын Найм #59

2018 оны 12-р сарын 30.

Nyamiin Naim Rewind гээд Англи нэр өгч болмоор дугаар маань бэлэн боллоо. 2018 он бидэнд юуг ойлгуулав, юуг сургав гэдгийг хамтдаа эргээд нэг харцгаая. Хүн бүхэн өөр өөрийн дахин давтагдашгүй түүхтэй. Тэрхүү түүхээрээ бид өнөөдөр холбогдож, маргаашийн түүхийг хамтдаа бүтээлцдэг нь манай подкастын, Сэхээтэн гэр бүлийн гайхамшиг юм. Болдог бол мэдээж дугаар бүрийг онцлоод, энэ дугаар хамгийн ийм дугаар нь байсан гээд хэлж болох ч тэгвээс бидэнд хэдэн өдрийн подкаст нэвтрүүлэг хэрэгтэй болно.

Энэ дугаараар бид бас нэг зүйлд баяртай гэж хэлж байгаа юм, юу болохыг подкастаа сонсоод мэдээрэй.

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.