Сингапурын хөгжлийн нууц-Ли Куан Ю I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #21

2019 оны 3-р сарын 25.

Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Гэвч энэ хот улсын түүх “Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Юг хэмээх хүний ачаар капиталист болон коммунист хөгжлийн загвараар бус, өөрийн онцлогтой өвөрмөц замаар хөгжин цэцэглэсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй түүх.

Тэр сард Лондонд хийсэн айлчлалаасаа буцаж ирээд би ард олондоо хандан “Хэрэв бид сул дорой хүмүүс байсан бол аль хэдийнээ үгүй болсон байх биз. Нялцгай хүмүүс амар хялбар амьдрах арга зам амласан хүмүүсийг л сонгоно. Гэвч амар хялбар амьдрал гэж хаана ч байдаггүй. Үнэгүй авдаг нэг ч зүйл Сингапурт үгүй, бид уух усаа хүртэл худалдаж авдаг шүү дээ...
Британичууд явсаны дараа ч Сингапур аж үйлдвэр, худалдаа, харилцааны төв, эрч хүчээр бялхсан, их хөлийн газар байсаар байх болно” гэж хэлж билээ. Ли Куан Ю

☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 3-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

 
 

Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, CastBox болон бусад аль нэг дурын подкаст тоглуулагч дээрээ дагаж сонсох боломжтой.