101.jpg

Баясгалангийн Тайван

Өөдрөг тэмүүлэлтэй, эрч хүчээр хөглөгдсөн зүтгэлтэй, зорьсондоо хүрэх итгэлтэй, цор ганц, дахин давтагдашгүй танд “Сэхээтэн” төслийн хамт олноос гайхамшигтай өдрийн мэндийг хүргэе!

Миний бие Баясгалан овогтой Тайван.

2016 оны 9 сарын 17 өдөр хамгийн анх “Тайвантай хамт” онлайн номын хэлэлцүүлгийг санаачилж, Бат-оргил найзтайгаа хамтран эхлүүлж байсан түүхтэй. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 30 гаруй дугаар контентыг хүргэсэн байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-Барилга Архитектурын Сургуулийг “Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгсөөд одоогоор “Оюу Толгой” ХХК-д төслийн инженерээр ажиллаж байна.

Цогтбилгүүндарийн санаачилсан “Сэхээтэн” төслийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй “Сэхээтэн подкаст”-аар мянга мянган залууст эрч хүч, урам зориг, өөрөөсөө өөрчлөлтийг эхлүүлэх сэдлийг төрүүлэхээр манай хамт олон уйгагүй хичээсээр.

Надтай холбогдох: @taivanaa.b (Instagram | Facebook I Gmail)