daria_bilguunee_2

Хишигбатын Цогтбилгүүндарь

Сайн байна уу? Сэхээтэн төслийн маань веб хуудсаар зочилж буй танд маш их баярлалаа!

Намайг Нирун Монгол овогт Хишигбатын Цогтбилгүүндарь гэдэг. Сэхээтэн төслийг 2015 санаачилж, 2016 оноос хойш хэрэгжүүлэн, 2017 оноос подкастаа эхлүүлж хөтлөн явуулж байна.

Би 2013 онд Нийслэлийн Сүхбаатар Дүүргийн 45-р дунд сургуулийг төгсөж уг ондоо АНУ-ын Миннесота мужид суралцахаар ирж 2018 онд Миннесотагийн Их Сургуулийг төгссөн. Тус сургуулийг би Улс Төрийн Шинжлэх Ухаан болон Дижитал Медиа Судлалын мэргэжлээр дүүргэсэн. Одоогоор би АНУ-ын Миннеаполис хотноо ажиллаж, амьдарч байгаа билээ.

Энэхүү төслөө тууштай хэрэгжүүлж, Нямын Найм блогоо подкаст болгож, улмаар подкастаа хөгжүүлэн томруулахад болон амьдралын минь ямар ч мөчүүдэд дэргэд минь байдаг найз охин Дариадаа баярлалаа. Энэ веб хуудас дээрээ түүндээ баярлалаа гэж хэлж байгаа учир нь Нямын Наймын өнгө төрх, хэв маягт хамгийн их нөлөө үзүүлсэн одоо ч сайжруулалт хийхэд хамгийн их тусалж, зөвлөдөг хүн бол Дариа билээ.

Надтай холбогдох: @tsogtbilguundari ( Instagram | Facebook | Gmail)